Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтын хүрээнд БЗД-н 22-р хороонд стандартын шаардлага хангаагүй, иргэдийн зорчих хэсгийн аюулгүй байдлыг алдагдуулан барьсан түр хашаа, явган замын саравчийг техникийн ерөнхий шаардлагад нийцүүлэн засварлаж, орчны аюулгүй байдлыг хангуулан зөрчлийг арилгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.