Хөдөө аж ахуйн 2022 оны ээлжит тооллого орон даяар явагдаж байна.
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод:
· Мал аж ахуй
· Газар тариалан
· Ойн аж ахуй
· Ан агнуур
· Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.
Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.
Тооллогын хуваарь:
- 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд: Булган, Орхон аймагт
- 6 дугаар сарын 6-19-ний өдрүүдэд: Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад
- 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд: Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод тус тус явагдана.
Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, ААНБ-уудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл олгоно гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.