Dark Light
Нийгэм | 2022-05-26

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав. Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар сонсов.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын үйлдвэр компаниудын ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:

·     Эрчим хүчний салбарын их засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах

·      Их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гэрээнд урьдчилгаа төлбөр олгож байхаар тусгах

·     2022 оны ТЭЗҮ, зорилтот түвшингийн үзүүлэлтэд тодотгол хийх, шаардлагатай бол их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх

·     Ачаалал автоматаар хөнгөлөх АРОГ автоматикийн ажилд оруулах ажлыг шийдвэрлэх талаар ТУЗ-ийн хурлаар оруулан шийдвэрлүүлж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК, “ДЦС-4” ТӨХК-уудад

Тендер зарлаад амжилтгүй болсон ажлуудад дүн шинжилгээ хийж, зохих арга хэмжээг авч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02