Dark Light
Нийгэм | 2022-05-26

Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдээе” сэдвээр /2022.05.26/ хэвлэлийн хурал хийлээ.

Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд: “Х.Нямбаатар болон Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж хуулийн төслийг өргөн барилаа гэж холбооны зүгээс үзэж байна. Үндсэн хуулийн 5.1-дэх мал сүрэг төрийн хамгаалалтад байна, 7.1-д зааснаар соёлын өв төрийн хамгаалалтад байна гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал зөвхөн эрлийз морьдын уралдаан болно. Сүүлийн хэдэн жил олон наадмыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдаан зохион байгуулсан. Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болгож буй хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгааг эсэргүүцэж байна. Үндэсний баяр наадам бол соёлын өв бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ өвөө хамгаалах үүрэг хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд МУХ-ноос олон удаа Хууль зүйн дотоод хэргийн сайд Х. Нямбаатартай уулзах, мөн санал хүсэлтээ бичгээр удаа дараа өгсөн боловч биднийг хүлээж авахгүйгээр эрлийз морьтой хүмүүсийн лоббинд орж,  өөрөө эрлийз морь уяж, уралдуулж байсан ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын гишүүн хүн УИХ-д Засгийн газрыг төлөөлж хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэж байна.

Иймд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс 2022 оны зургадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийхээ албан ёсоор зарлаж байна" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02