Dark Light
Нийгэм | 2022-05-26

Шинэ эрэмбийг тавдугаар сарын 25-нд эцэслэн баталж мөрдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын Үндэсний бөхийн холбооноос тайлбар мэдээлэл гаргалаа. Тайлбарт: 

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн амжилтын эрэмбэд улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг тооцон 2007 онд анх эрэмбэлсэн. Уг эрэмбэ "Үндэсний их баяр наадмын тухай хууль" болон бусад холбогдох хууль, журамд нийцээгүй бөгөөд хурц арслангуудад улсад гурав, дөрөв давсныг тооцдоггүй, улсад дөрөв давсан болон аймагт үзүүрлэсэн арсланд гурав давсныг тооцдоггүй гэхчлэн алдаатай, үзэмжээр шийдсэн гэж хэлж болохуйц эрэмбэ гэдэг нь тодорхой цаг хугацааны дараа нотлогдсон. 

Улмаар 2018 оны зургаадугаар сард нэр бүхий 10 хурц арслан, 2021, 2022 онуудад нэр бүхий аймаг, цэргийн цолтнууд улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг бүх аймаг, цэргийн цолтнуудад жигд тооцох, эс бөгөөс бүгдэд эрх тэгш тооцохгүй байх хүсэлт, өргөдлийг МҮБХ-нд ирүүлсэн. Уг өргөдөл, хүсэлтийг МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд хэлэлцээд хуульд нийцээгүй, нөгөө талаар дараагийн түвшний бөхчүүд буюу сумын цолтон, залуу бөхчүүд ч дээрх буруу жишгийг мөрдүүлэхийг сум, аймагтаа шаардсан зэрэг шалтгааныг үндэслэн нийтээр эрэмбэд тооцохгүйгээр шийдвэрлэж, аймаг, цэргийн цолтны эрэмбийг зөвхөн аймаг, цэргийн баяр наадамд гаргасан амжилтыг үндэслэн тогтоож, шинэ эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-нд эцэслэн баталж, дараагийн барилдаануудаас мөрдүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгасан болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02