Өнгөрсөн 3-р сарын 15 нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон Олон улсын “Brilliant Cup international championship” үсчин, гоо сайхан, хумс урлалын Дэлхийн аварга шалгаруулах мэргэжлийн ур чадварын тэмцээнд Монгол улсаас 13 оролцогч эх орноо төлөөлөн оролцсон билээ.
Тэд бахдам амжилт үзүүлж Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргасан. Make up body art тэмцээний 15 төрлөөр 15 АЛТАН цом авч ГРАН ПРИ шагнал хүртсэн юм.
Хумс урлалаар 15 насны ангилалд 5 төрлөөр оролцож ГРАН ПРИ цомын эзэн болсон. Үс засалтын төрөлд 3 оролцогч, Нүүр будалтын төрөлд 4 оролцогч, Сормуус артист төрөлд 1 оролцогч, Хумс урлал төрөлд 5 оролцогч оролцож бүгд Алтан Цомын эзэн болсон билээ.
Эдгээр тэмцээний нийлбэр дүнгээр Монгол улс багаараа ГРАН ПРИ цом хүртсэн. Тэмцээнд амжилттай оролцсон үсчин, гоо сайханчдад Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайд А.Ариунзаяа шагналыг нь гардуулж өгчээ.