“Орлоготой оюутан” өдөрлөг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байрны гадна талбайд өнөөдөр /2022.05.26/ боллоо. Тус өдөрлөг нь Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэхам”-ын хэрэгжилтийг хангах, их дээд сургууль, МСҮТ-ийн оюутан залууст хичээлээс гадуурх хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, цагийн ажил хийх сонирхолтой оюутан, залуусыг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, цагийн ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд зохион байгууллаа.
Нийгэм | 2022-05-26
Сэтгэгдэл бичих