️Орхон, Булган аймгийн хилийн бүс нутаг, Эрдэнэт хотын эргэн тойронд дахь уулын гуу жалга болон Хангал, Эрдэнэт голуудын гольдрил дагуу хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 5-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд нийт 44 цэгт хуримтлагдсан 939 м3 хог хаягдлыг цэвэрлэж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран 20 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллалаа.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 23 цехийн 235 ажилтан ачигч, ачааны автомашин нийт 5 техник хэрэгслийг хангаж Хангал голын гольдрил дагуух 11км газрын 243га газар, голын усанд хуримтлагдсан 255 гаруй м3 хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн цэгт буулгалаа.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА