Dark Light
Нийгэм | 2022-05-26

“Хүүхэд хамгааллын бодлого” баталлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасан. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 сарын А/111 тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллага бүр ажил, үйлчилгээндээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдаараа дамжуулан гэр  бүл,  нийгмийн  хүрээнд  хүүхдийн аюулгүй байдлыг  хангаж ээлтэй орчин бүрдүүлж ажилтан албан хаагчдын ажил амьдралын тэнцвэрийг хангахад  чиглэгдсэн “Хүүхэд хамгааллын бодлого” баталлаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага бүр өөрийн онцлогт нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлого боловсруулан баталж, хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлчилгээ, орчин бүрдүүлж ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02