Dark Light
Нийгэм | 2022-05-26

“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэн цагдаагийн автомашины үзэсгэлэн, гардан тулаан, албаны нохойн үзүүлбэр, агаарын буулт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзэж сонирхохоос гадна урлаг, соёлын болон спортын олон хөгжөөнтэй уралдаан, тэмцээнд оролцоорой.

Арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тул хүүхдүүд та бүхэн минь ирж цагдаа ах, эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02