Dark Light
Нийгэм | 2022-05-27

Зочид монгол сүүтэй цайг сонирхон цайлав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Жил бүрийн 5 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын цайны өдөр TeaDay болгон тэмдэглэхээр Нэгдсэн Үндэсний Байгууллага 2019 онд баталснаас хойш анх удаа ЮНЕСКО-ийн дэргэдэх Хамт олны холбооноос санаачлан гишүүн орнуудын оролцоотойгоор цайны олон улсын өдрийг ЮНЕСКО-ийн төв байранд тэмдэглэв. 

Нэгдсэн Үндэстний Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас энэхүү өдрийг олон улсад тэмдэглэх үйл явцыг удирдан чиглүүлэхийг даалгасан бөгөөд уг өдрөөр  цайны үүх түүх хийгээд түүний соёлын болон эдийн засгийн ач холбогдлыг ойлгуулан таниулах ажлыг хийхийг уриалдаг. 

ЮНЕСКО-ийн төв байранд 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан Олон улсын цайны өдрийг тэмдэглэх арга хэмжээнд Азербайжан, Вьетнам, Индонез, Кени, Киргизстан, Монгол, Хятад, Шриланка, Танзани, Узбекистан зэрэг улсууд цайны соёл, зан заншилаа танилцуулж оролцов. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид монгол сүүтэй цайг сонирхон цайлав.

Эх сурвалж: Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02