Dark Light
Нийгэм | 2022-05-27

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг Э.Золзаяа хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай.

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа хүртсэн юм.

Ахлах ахлагч Э.Золзаяа нь Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр 2017-2018 онд НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны Монголын цэргийн багийн VII баталионы Хангалт үйлчилгээний ротын хангалт үйлчилгээний салаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын хоёрдахь эмэгтэй энхийг сахиулагч юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02