Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нийт 1923 дуудлага, мэдээлэл ирснээс зөрчлийн шинжтэй 1586, гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн шинжтэй 77, эрүүлжүүлсэн 155, хүний биед халдах 52, архидан согтууруулах тухай хууль зөрчих 91, хулгайлах, 20, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 98, согтуугаар автомашин жолоодсон 142, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 178, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 100 дуудлага тус тус бүртгэгдсэн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.