Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн “Эг" голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажитнууд, ар гэрийнхэн 5 сарын 26-ны өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эгийн голын гүүр” гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хар-Усны тохой” гэдэг газар хүртэл 60 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 11 удаа шумбалт хийж, голын эрэг тохойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 5 сарын 27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Нийгэм | 2022-05-27
Сэтгэгдэл бичих