Dark Light
Нийгэм | 2022-05-27

“Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яаманд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар үг хэллээ. “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт Сангийн яам, Зам,тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн зорилго нь яамдын ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, харилцан туршлага хуваалцах, байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, ёс зүйн зөвлөлийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн болно. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх төслийн хүрээнд тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

14 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба "INTRODUCTION" гэсэн бичвэр нарын зураг байж магад

4 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02