Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн төв байгууллагаас зохион явуулж буй иргэд, олон нийтэд чиглэсэн "Байгалиа бүтээе" аянд Тээврийн цагдаагийн алба нэгдэж нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусыг байгалийн төрхөөр тохижуулан уг нөлөөллийн аяныг иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байна.
Айл, өрх бүр хашаандаа мод тарья.