Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”-н хүрээнд эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл хөтөлбөрүүд, Хэмнэлтийн тухай хууль болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Засгийн газрын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэг болох айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр нь олон аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн бодитой дэмжлэг болсон талаар мэдээлж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, нээлттэй ярилцлаа.
Сайд Н.Тавинбэх дайнаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй үед 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах их болон урсгал засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг 10 дугаар сарын 01-ний дотор дуусгах, авлагыг бууруулах, ажилтнуудын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн осолгүй ажиллахын үүрэг болгов.
УБЦТС ТӨХК-ийн салбар нэгжийн төлөөлөл 250 гаруй ажилтнууд танхимаар, бусад салбаруудын 400 гаруй ажилтан албан хаагчид цахимаар уулзалтад оролцлоо.