Dark Light
Нийгэм | 2022-05-27

Гандантэгчэнлин хийд тик ток бичлэгийн уралдаан зарлалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"Бурхан багшийн сургаал дэлхий дахинд" ОУ-ьш эрдэм шинжилгээний хурал эн сарын 28-ны өдөр Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдана.
Тус эрдэм шинжилгээний хуралд Азийн Буддист Энх Тайвны Бага хурлын Энэтхэг, Шри Ланк, Непаль, Вьетнамын үндэсний төвийн төлөөлөгчид, АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Байгаль Орчны Түүхч, доктор Betsy Quammen, Volvoering Foundation-гийн Гүйцэтгэх Захирал Rebecca Watters, Асралт ТББ-ын УЗ-ийн гишүүн, зөвлөх Yueli Minder болон МБШТ Гандантэгчэнлин хийд, МБШИх сургууль, МУИС-ын эрдэмтэн судлаач нар оролцоно.

Мөн хийдийн Бурхан багшийн их дүйчэн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг Хүүхэд багачуудад зориулсан едөрлөгийг 6-р сарын 1-ний өдөр МБШТ Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулна.

Өдөрлөг олон нийтэд нээлтэй тул хүссэн хүүхэд бүр оролцох боломжтой.
Өдөрлөгөөр: Эрийн гурван наадам, Уламжлалт тоглоом, Дугуй, скүтерны уралдаан, Шатар, даамны уралдаан, Спорт аяга өрөлтийн уралдаан, Баримлын шавраар бүтээл урлах тэмцээн, Зургийн уралдаан, Төвөд, хуучин монгол бичгийн цэвэр бичигтний урадцаан болон Шүлэг, дууны уралцааныг зохион байгуулна. Мөн номын асар, хүслээ шивнэх асар болон урлагийн тоглолт, цэнгээнт үзвэр, дээд сургуулиудын театрчилсан тоглолт болох тул хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч нарыг өргөнөөр оролцохыг урьж байна. Мөн Бурхан багшийн их дүйчэн өдрийг угган "Ёс суртахууныг түгээе" сэдэвт Тик ток видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02