Dark Light
Нийгэм | 2022-05-27

Г.Ёндон: Уурхайн аман дээр их хэмжээний нүүрс бөөгнөрсөн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар уурхайн аман дээр их хэмжээний нүүрс бөөгнөрсөн. Учир нь гарц гарахгүй байна. Боомтын сэргэлтийн хүрээнд гарцууд нээгдээд, төмөр зам ажиллаад эхлэхээр уурхайчдад үүрэг, хариуцлага нэмэгдэнэ. 

Дэлхий дахинд нүүрснээс татгалзах бодлого хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр бидэнд цаг үетэй уралдаж ажиллах шаардлага тулгарч буй бөгөөд энэ хүрээнд ил уурхайнуудаа нэн яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Мөн далд уурхайгаа ашиглах ажлыг зэрэг эхлүүлэх гэж байна. 

2020 оны эхний хагас жилд төлөвлөгөө 50 хувиар тасарсан. Тиймээс ногоон гарцын журмыг тус оны наймдугаар сард эхлүүлсэн. Үүний үр дүнд 2020 оны 09 сард 4666.0 мян.тонн нүүрс гаргасан. Энэ хэмжээндээ хүргэхийн тулд энэ оны үлдсэн саруудад хичээн ажиллах болно. Гашуунсухайт боомт бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортод маш чухал боомт. Тиймээс өнөөдөр экспортын гарцын бөглөөсийг авах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр нээлтээ хийж байна" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02