Dark Light
Нийгэм | 2022-05-27

Цар тахлын дараагийн давалгаанд бэлэн байх төлөвлөгөөг хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  “Төрийн хяналт шалгалтын эрх зүйн орчин болон Ковид-19 цар тахлын үеийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “МОН-6553: КОВИД-19 цар тахлын үеийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилттэйгээр зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн удирдлагууд оролцож байгаа бөгөөд бодлого төлөвлөлт, дотоод үйл ажиллагааг шуурхай, нэгдсэн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал, мэдээлэл солилцох юм.

Зөвлөгөөнийг нээж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэлсэн үгэндээ, салбарын хууль эрх зүйн шинэчлэлт хийгдэж байгаа энэ үед зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг онцлон 20 жилийн түүх, алдаа оноогоо дүгнэж цаашид баримтлах бодлого, чиглэл, зорилтоо тодорхойлж хандлага, соёлоо шинэчлэхэд удирдах ажилтнууд манлайлах ёстойг анхаарууллаа. Мөн хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаанд хийгдэх хяналт шалгалтыг сулруулалгүй, илүү чамбай хийж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулан, зөвийг дэмжиж, бурууд хатуу хандах хэрэгтэйг сануулав.

Түүнчлэн энэхүү зөвлөгөөнөөр Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнууд улсын хэмжээнд болон аймаг орон нутагт хэрэгжүүлсэн КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг дүгнэж, дараагийн цар тахлын давалгаанд бэлэн байх байгууллагын төлөвлөгөөг хэлэлцэнэ гэдгийг хэллээ.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Техникийн туслалцааны хүрээнд чадавхийг хөгжүүлэх сургалт, зөвлөгөөнөөр КОВИД-19-ийн талаарх олон нийтийн мэдлэг, харилцааны стратегиар дамжуулан цар тахал, эрсдэлтэй харилцах олон улсын туршлага, халдваргүйжүүлэлт, тахлын үед бэлэн байдлыг хангах зэрэг цар тахалтай холбоотой сэдвээр сургалт семинарыг дэмжин ажиллаж байна” гэв.

Сургалт, зөвлөгөөн “Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид баримтлах бодлого – Төрийн хяналтын эрх зүйн орчин”, “Төрийн хяналтын эрх зүйн орчин – Цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээ” ерөнхий сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02