Нийт автомашины 87.6 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байна. Улсын хэмжээнд 2021 онд техникийн улсын үзлэгт хамрагдсан 723.2 мянган автомашин байгаа нь өмнөх оноос 11.8 хувиар нэмэгдсэн байна.
Автомашиныг насжилтаар нь авч үзвэл, 0-3 жил буюу шинэ автомашин 1.8 хувь, 4-6 жилийн насжилттай автомашин 2.4% байгаа бол 10 ба түүнээс дээш жилийн насжилттай автомашин 87.6%-ийг тус тус эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.