Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон E Mongolia Academy хамтарсан баг 2022 оны 05-р сарын 23-27-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.
Энэ үеэр тус аймгийн нутгийн захиргааны 21 байгууллагын 66 үйлчилгээг цахимжуулан, “e-mongolia” системд нэгтгэлээ.
Тодруулбал,
Ховд аймгийн Авто Тээврийн төв-3
Ховд аймаг дахь цагдаагийн газар-1
Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар-2
Ховд аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар-7
Хар нуур Ховд голын сав газрын захиргаа-5
Ховд аймгийн онцгой байдлын газар-1
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар-1
Ховд аймгийн төрийн архив-7
Ховд аймгийн Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар-4
Ховд аймгийн Эрүүл мэндийн газар-9
Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв-1
“Бадамлах Дөл” ХХК дулааны станц-1
“Шим ус” ОНӨААТҮГ-3
Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар-2
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар-2
Ховд аймгийн музей-1
Шинэ Ховд Жаргалант ТҮК ОНӨААТҮГ-3
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар-9
Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-1
Стандарт хэмжилзүйн хэлтэс-2
Ховд аймгийн Нийтийн номын сан-1
Ингэснээр “e-Mongolia” системд 17 аймгийн 1078 үйлчилгээ нэгтгэгдэж, цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна.