Цагдаагийн байгууллагад энэ оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13:10 цагт “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голд хүүхэд живж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 5 настай, эрэгтэй “Р” гэх хүүхэд голын эрэгт тоглож байгаад усанд живж нас барсан байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байх, тэдэнд учирч болох эрсдэлийн талаар сайтар тайлбарлан ойлгуулж эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.