Dark Light
Нийгэм | 2022-05-27

Настан судлалын мэргэшсэн эмчийн тоог нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй настан судлалын мэргэшсэн эмчийн тоог нэмэгдүүлэх, чадавхижуулах чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар настан судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцах боломжтой мэргэжил, мэргэшлийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулгад настан судлалын суурь мэдлэгийг тусгах, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох саналыг ЭМЯ-нд хүргүүлэхээр боллоо.

Уулзалтад ЭМЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, ЭМЯ-ны дэргэдэх Арьс судлал, Дотрын анагаах судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлал, Нүд судлал, Чих хамар хоолой судлал, Урологи, андрологи судлал, Ерөнхий мэргэшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл, Геронтологийн үндэсний төвийн удирдлагын баг, ЭМХТ-ийн ХНХА-ны дарга, мэргэжилтэн зэрэг 22 хүн оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02