Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх хашаа, хайсыг хотын стандартад нийцүүлж, явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд цирк тойрсон төмөр хашааг буулгаж дуусгав.
Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого юм гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.