Dark Light
Нийгэм | 2022-05-27

С.Одонтуяа: Зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх биш ял оноох ёстой

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороод хуралдсан. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” үйлдвэрт хийгдсэн шалгалтаар 11 төрлийн үзүүлэлтээр шинжилгээний дээж авахад маханд нунтаг цагаан бодис хольж байсан нь тогтоогдсон асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр: “Малын бүтээгдэхүүнийг химийн бодистой хольж гаргана гэдэг арай дэндүү хэрэг. Энэ зөрчлүүдийг эрүүгийн хуулинд оруулмаар байна. Энэ заалттай холбоотой эрүүгийн хууль, зөрчлийн хуулийг судалж үзсэн. Зөрчлийн хуулиар торгоод өнгөрч болохгүй. Амь нас нь хохирсон үед эрүүгийн хуулиар хариуцлага хүлээн гэсэн байдаг. Ийм зүйл байж болохгүй. Химийн хортой бодис хольсон зүйл одоо биш ч олон жилийн дараа сөрөг нөлөөгөөр илэрч амь насанд нь муугаар нөлөөлнө.  Тийм учраас эрүүгийн хуулинд тусгаж,  ялыг чангатгах хэрэгтэй” гэв. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02