Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто зам нь 2007 онд их засварын ажил хийгдсэнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгдээгүй. Одоо байгаа авто замын асфальбетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж зарим байршилд авто замын суурь бүтцэд нөлөөлж ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан.
Нийслэлийн замын хөгжлийн газар 2022 оны засвар арчлалтын ажлын хүрээнд тус авто замыг шинэчлэхээр авто замын ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын чулуун хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан буцаан тэгшилж суурилуулах ажил хийгдэж байна. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, ашиглалтын шаардлага хангахгүй явган замыг засварлах, асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ. Шинэчлэлтийн ажлыг 2022 оны 7 дугаар сарын нэгэнд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.