Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байгаа. Өчигдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2 дугаар хороо 31-р сургуулийн хойд талын 25, хуучнаар Монгол шаазан ХК-ийн баруун талын 33 нийт 58 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийлээ. Энэхүү чөлөөлсөн байршлуудад нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дулаан зогсоол, авто болон явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийнэ. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 14 байршилд 242 гараашийг буулгаад байна.
Нийгэм | 2022-05-27
Сэтгэгдэл бичих