Dark Light
Нийгэм | 2022-05-28

Хугацаа нь дууссан 435 ширхэг бүтээгдэхүүнийг устгууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хүүхдийн баярыг угтаж, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж байгаа хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийв.

Хяналтын явцад хаяг шошгоны зөрчилтэй 16 нэрийн 345 ширхэг бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435 ширхэг, 20 кг бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжийн дотоод хяналтан дор устгуулж, хоол, хүнстэй холбоотой хордлогод өртөх эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Хяналт үргэлжилж байна.

Иргэд та бүхэн хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо хадгалах, хэрэглэх хугацаа, чанар аюулгүй байдлыг шалгаж  авахыг Зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02