Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Баруун-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашинд зорчиж явсан 2 хүн бүхээгтээ хавчуулагдсан тухай дуудлагыг 5 сарын 27-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 12:50 цагт очиход Баянхутаг сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Муссо” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөж, “Муссо” загварын суудлын автомашины бүхээгт хавчуулагдсан жолооч Б /64 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд гарган аймгийн Яаралтай түргэн тусламжийн төвд, зорчигч Н /61 настай, эмэгтэй/-ийн цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах мөрдөгчид тус тус шилжүүлэн өгчээ.
Нийгэм | 2022-05-28
Сэтгэгдэл бичих