Dark Light
Нийгэм | 2022-05-28

Минжийн хангайд гарсан түймрийг цурамд оруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км-т, сумын төвөөс хойд зүгт 122 км-т/ Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг  5 сарын 25-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчийг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 5 сарын 26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын даргын шийдвэрээр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 5 сарын 27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон бөгөөд мөн өдрийн 13:28 цагт нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 5 сарын 27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан. Түймэрийг 5 сарын 27-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19