Dark Light
Нийгэм | 2022-05-28

Хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 5 дугаар сард манай орны төвийн аймгуудын нутаг, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орж, сүүлийн хэд хоногт агаар, хөрсөнд хэт халж байгаагаас хуурайшлын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул ихсэх бодит нөхцөл бүрдэж, хаврын тариалалтад сөргөөр нөлөөлж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Төв аймгийн Засаг дарга болон тариаланчдаас тавьсан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаал Борнуур, Эрдэнэсант сумдын нутаг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 10 орчим экспедицийг ажиллуулж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явууна. 

Дээрх үйл ажиллагааны үр дүнд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 5-30 мм хур тунадас орж ган тайлагдлаа.

Мөн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй 7 худаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд  тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд 11-14 мм хур тунадас орж, зуншлагын байдал сайжрах бодит нөхцлийг бүрдүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10