Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 16:00-17:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17-р хороо Япон цэргийн дурсгалын газар хүрэх чиглэлийн замд Приус-20 маркийн автомашин онхолдсон зам тээврийн осол гарлаа.
Цагдаагийн байгууллагаас ослын газрын үзлэгийг хийж шалгалтыг явуулахад жолооч М нь зорчигч 2 иргэний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 1-ээс 12 хүртэлх насны 5 хүүхдийн хамт хөдөлгөөнд оролцох үедээ онхолджээ.
Шалгалтын ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд жолооч М-н согтолтын зэргийг шалгахад 2.06 хувийн согтолттой гарсан.
Гэмтсэн зорчигчдыг эмнэлгийн байгууллагад хүргүүлээд байна.
Жолооч, эцэг эхчүүд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм





