Dark Light
Нийгэм | 2022-05-29

Масктай 2 этгээд айлд дайран орж 20 сая төгрөг дээрэмджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 8-р хорооны тоотод 2022.05.27-ны өдрийн 22:20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних 2 этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад  “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон гэмт хэрэгт, сэрдэгдсэн этгээд болох “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарын эрэн сурвалжлан ажиллаж байна. 

Иргэдэд анхааруулахад гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02