Dark Light
Нийгэм | 2022-05-30

Минжийн хангайд гарсан түймрийг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км-т, сумын төвөөс хойд зүгт 122 км-т/ Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 5 сарын 25-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчийг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 5 сарын 26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын даргын шийдвэрээр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 5 сарын 27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон бөгөөд мөн өдрийн 13:28 цагт алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 5 сарын 27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан. Алба хаагчид 5 сарын 27-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулсан. 5 сарын 28-ны өдөр түймрийн зүүн тал “Минж” голд тулж ирээд унтарсан бөгөөд түймрийн баруун хэсэгт цурамаа цэвэрлэн ажиллаж байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02