Dark Light
Нийгэм | 2022-05-30

"Ниппон салвэйж" компанийн бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар энэ оны 2 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах тухай зөвлөмж гарсан. 

Зөвлөмжийн хүрээнд Хөвсгөл нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааны эхний үе шат болох урьдчилсан ерөнхий судалгааг Япон Улстай хамтран хийхээр боллоо. БОАЖ-ын сайд, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нараар ахлуулсан баг Япон Улсын далайд живсэн техник хэрэгслийг татан гаргах чиглэлээр 100 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй "Ниппон салвэйж" компанийн төлөөлөл Араки Ватару нарын бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд ажиллаж байна. 

Энэ удаагийн судалгаагаар Япон талаас Хөвсгөл нуурын байгалийн тогтоц, техник хэрэгслийн живсэн байх магадлалтай газруудын хэмжээ, байршлыг агаараас тандах, цаашид байршлыг нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах техник хэрэгслийг тодорхойлох юм.

БОАЖ-ын сайдын 5 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Япон Улсад албан айлчлал хийх хугацаандаа Япон Улсын Байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т. Оока, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Батжаргал болон "Ниппон салвэйж" компанийн удирдлагуудтай хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүнд энэ удаагийн судалгааны ажил шуурхай зохион байгуулагдан, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалахад чухал ач холбогдол үзүүлэх эхний ажил болж буйгаараа онцлоготой байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02