ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сумдад ажиллаж, тариаланчидтай уулзлаа. Хэнтий аймгийн тариалан эрхлэгчид төвийн бүстэй харьцуулахад харьцангуй өндөр, алслагдсан бүсэд тариалалт эрхэлдэг. Аймгийн хэмжээнд Хэрлэн, Мөрөн гэсэн гол сумдад хүнсний ногооны тариалалтын ажил өрнөдөг онцлогтой. Хэнтий аймагт Канадын эрдэнэшүүлэггүй технологийг амжилттай нэвтрүүлээд буй “Хэнтий тариалалт” ХХК, “Өлзийт Энсада” ХХК-ийн тариалангийн талбайд сайд З.Мэндсайхан ажиллав.
Уг технологи нь олон улсад онолын хувьд батлагдсан, парктикт үр өгөөжтэй. Манай орны хөрс, цаг уурын нөхцөлд амжилттай нутагшуулахаар ААН-үүд олон жил уйгагүй туршиж, эхнээсээ үр дүнг нь үзээд, хэрэгжүүлээд эхэлжээ. Түүнчлэн АХБ-ны санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны талд баригдах усалгааны системийн ажлын явцтай сайд танилцаж, уг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай ямар дэмжлэг үзүүлж болохыг ярилцлаа.