Dark Light
Нийгэм | 2022-05-30

Хүчтэй мөндөрт 1 гэр нурж, 4 автомашины шил хагарчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант баг, “Хонгил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 38 км, сумын төвөөс баруун урд зүгт 62 км/-т 5 сарын 28-ны өдрийн 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсоны улмаас 1 гэр нурж, 4 автомашины салхины шил хагарчээ. 

Тус газар нутагладаг малчин Б-ийн 4 ханатай гэр нурж, “Субару Порестор” загварын суудлын автомашины салхины шил, иргэн Б-ын “Портер” загварын ачааны автомашины салхины шил, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80” загварын суудлын автомашины салхины шил, иргэн З-гийн “Портер” загварын ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02