Dark Light
Нийгэм | 2022-05-30

XIX олимпд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сурагчдын XIX олимпын наадам болох “Гимназиад-2022”-т Монгол Улс анх удаа оролцож, жүдо бөхийн 57 кг-д Д.Номин барилдаж, хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон баг тамирчдыг БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзлаа.

Сурагчдын олимп 69 орны 3400 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдсөн юм. БШУ-ы дэд сайд энэхүү тэмцээнд оролцсон тамирчдад баяр хүргэж, цаашдынх нь хичээл сурлага, спортод нь өндөр амжилт хүслээ. Мөн сурагчдыг спортын бэлтгэл хийхийн зэрэгцээ хичээл номоо орхигдуулж болохгүйг хэлсэн юм.

Монголын сургуулийн спортын холбооны зүгээс Монголын сурагчдын спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа дуулгалаа.

May be an image of 1 person and text

May be an image of 4 people, people sitting, people standing, indoor and text

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02