2022 оны 3 дугаар сард ашиглалтад орсон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 280 хүүхдийн цэцэрлэгийн шинэ байр ирэх 9 сард хүүхдүүдээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Ингэснээр тус дүүргийн 16 хорооны цэцэрлэгийн насны хүүхэд багачууд аятай, тухтай орчинд сурч, хүмүүжих боломжтой болж байгаа юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг "Хөх тэнгэр хөвсгөл" ХХК гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техник, хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.