Dark Light
Нийгэм | 2022-05-30

Амь үрэгдсэн энхийг сахиулагчийн ар гэрт 15 сая төгрөг хандивлав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хилчдийн дундаас энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан  хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд сэтгэлийн хандив өргөж, гурван хүүхэд тус бүрд 5 сая төгрөгийг гардууллаа. Дэд хурандаа Б.Сайнболор нь Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан туршлагатай, гадаад хэлний мэдлэг ур чадвар сайтай офицеруудын нэг байсан юм. 2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд  Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин юм. Өдгөө түүний хүү С.Мөнх-Эрдэнэ аавынхаа үргэлжлэл болон хилийн цэргийн 0303 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02