Dark Light
Нийгэм | 2022-05-31

Бичил хиймэл дагуул хөөргөх "Кансат 2022" үндэсний тэмцээн болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн энэ Бямба гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 04-нд Налайхын нислэгийн талбайд болох гэж байна. 

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм. 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хамтран зохион байгуулагчаар MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбоо Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль  Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/, 

Ерөнхий ивээн тэтгэгчээр Mongolsat Networks компани тус, тус ажиллаж байна. 

Тэмцээнд зориулагдсан үнэ төлбөргүй нийтийн тээвэр 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 08:00 цагт Төв шуудангийн арын талбайгаас хөдөлнө. 

Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02