Dark Light
Нийгэм | 2022-05-31

Кофенд дурлагсад урт насалдаг

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Америкийн эмч нарын коллежийн эрхлэн гаргадаг “Дотор эрхтний эрүүл мэндийн хураангуй” сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаагаар кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүстэй харьцуулахад эрт нас барах тохиолдол бага байдаг гэжээ.

Их Британид өдөр бүр 98 сая, АНУ-д 517 сая аяга кофег кофенд дурлагсад уудаг байна. Уг судалгаагаар чихэртэй, чихэргүй аль ч төрлийн кофе уух нь элэгний архаг үрэвслээс авахуулаад зарим төрлийн хавдар, сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэжээ. Энэ үр дүн уусдаг бэлэн кофе, кофеингүй кофе хэрэглэдэг хүмүүст ч ижил ажиглагдсан байна.

Хятадын хэрэглэгчдэд хийсэн судалгаагаар өдөр бүр кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс долоон жил урт насалдаг болохыг харуулжээ. Судалгааг 2006 оноос эхлүүлэн 500,000 гаруй хүний удамшлын сан, амьдралын хэв маягийн мэдээллийг цуглуулан, кофе хэрхэн хэрэглэдэгтэй нь харьцуулан хийсэн байна.

Судалгааны дүнгээр өдөрт 2,5-4,5 аяга кофе уудаг хүмүүс эрт нас барах эрсдэл бусдаас 29 хувиар бага байжээ. Мөн өдөрт 1,5-3,5 аяга чихэртэй кофе уудаг хүмүүст ч энэ үзэгдэл ажиглагдсан байна.

Эх сурвалж: The Guardian

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02