Dark Light
Нийгэм | 2022-05-31

"МУ-ын аялал жуулчлалыг үндсэн 5 төрлөөр хөгжүүлэх боломжтой"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишратай уулзалт хийв. 

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэрьяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг, НҮБ-ын хөгжлийн зохицуулагч-Түншлэл хөгжлийн санхүүжилтийн мэргэжилтэн Алис Чен  нар оролцов. 

Уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал нар байлцав. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэлэхдээ: Монгол улс дахь НҮБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг нь байгаль орчны салбар бөгөөд та бидний хамтын ажиллагаа идэвхитэй, өргөжин хөгжиж байгаад гүн талархал илэрхийлье.

Хамтын ажиллагаа энэ түвшинд хөгжихөд НҮБ-ын агентлагуудын хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурдан талархал илэрхийлж, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудын Монгол улс дахь суурин төлөөлөгчдөд миний чин сэтгэлийн талархлыг уламжилж өгөхийг хүсье. 

Кот Д Ивуар улсад энэ 5 дугаар сарын 9-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 15 дугаар бага хуралд миний бие оролцоод ирсэн. Энэ үеэр талуудын бага хурлыг Монгол Улсад 2026 онд зохион байгуулах албан ёсны эрхийг авсан. Энэ нь Монгол Улсад биологийн олон янз байдал, цөлжилт газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт болон ногоон хөгжлийн талаар олон улсад танилцуулах маш чухал боломж гэж бид үзэж байна.

Зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсны дараа дипломат корпусын төлөөлөгчдийг урин танилцуулга хийж, санал солилцохоор төлөвлөж байгааг хэллээ. 

Мөн энэ үеэр дараах саналуудыг тависан юм. 

Ирээдүйд Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын хамтын ажиллагааг байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас байгаль орчны чиглэлээр дэвшүүлж хэрэгжүүлж буй бодлогыг бүс нутгийн бодлого, зорилт болгох үүднээс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр/ UNEP/ -ийг МОНГОЛ Улсад төлөөлөгчийн газартай болох чиглэлээр биднийг дэмжиж хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн Газар аялал жуулчлалын салбарыг эдинй засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтыг тавьсан. ЭНэ хүрээнд 2023, 2024 оныг “Монгол улсад зочлох жил” болгон зарлахаар төлөвлөн ажиллаж байна. 

Цаашид Аялал жуулчлалын салбарыг байгаль орчинд ээлтэй, зарим тусгай хамгаалалттай газар нутгийг байгальд ээлтэй, эко аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөн хөгжүүлэх зорилтыг тавьсан. 

Дээрх зорилтууд нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллага / UNWTO/-ын үндсэн чиглэл зорилтод нийцэж байгаа тул тус байгууллагатай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байна гэсэн юм. 

Мөн НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор хүүхэд, залуучуудын цөлжилтийн эсрэг нэгдэж буй дуу хоолойг сонсох, улмаар НҮБ-ын ерөнхий асамблейд уламжлах зорилгоор жил бүр шат дараалласан арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байна. 

Эхний арга хэмжээг энэ оны 8 сард Өмнөговь аймагт зохион байгуулахаар болоод байна. Уг арга хэмжээнд урьж, зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахыг санал болголоо. 

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санал санаачилгатай танилцаад, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа хүүхэд залууст чиглэсэн арга хэмжээнд идэвхтэй хамтран ажиллах,  НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах чиглэлээр дэмжих болно гэсэн.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр Монгол улс өв, соёл, адал явдалт, уламжлалт ёс заншил, түүхэн дурсгалт газрууд гэсэн үндсэн 5 чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж бий гэж харж байна.

Дээрх аялал жуулчлалыг хөгжүүлэхэд НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд Монгол Улсын Засгийн газартай нягт уялдаатай хамтран ажиллах болно хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02