“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 6 сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг танилцуулж байна.
11:00-22:00 цагт ТОМ БАЯР Түмэн хүүхдийн наадмыг Мөнгөн мод 2021 цомын эзэн “Бросис пикчерс кино компани” ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбай дээр зохион байгуулна.
14:00-19:00 цагт МОНГОЛ ХУРАНДАА гэр бүл, хүүхдийн цэнгүүнийг “Монгол хурандаа нийгэмлэг” ТББ-аас цэцэрлэгт хүрээлэнгийн Монгол цагдаагийн талбайд зохион байгуулна.
“ПОНИТОЙ ЦИРК Монголын циркийн шилдэг үзүүлбэрийн тоглолтуудыг “Хадгаа цирк” цэцэрлэгт хүрээлэнгийн зуны цирк асарт хийнэ. (Цаашид өдөр бүр тоглогдоно)
“ХҮҮХДИЙН_ТОГЛОЛТ цэцэрлэгт хүрээлэнгийн “Булцгар асар”-т тоглогдоно. (Цаашид өдөр бүр тоглогдоно)
Эдгээр арга хэмжээг
Нийслэлийн хот тохижилтын газар
Нийслэлийн түргэн тусламжийн 103 төв
Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс
Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах болно.