Dark Light
Нийгэм | 2022-05-31

МИК-ийг зах зээлд давамгай байна гэсэн тогтоолыг ШӨХТГ гаргалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ШӨХТГ-аас /2022.05.31/ мэдээлэл хийлээ. 

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун: “ШӨХТГ-ын ээлжит бус хуралдаан боллоо. Орон сууцны Ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй  нэгжийн судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд “МИК” компанийг давамгай байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарсан.  Энэ тогтоол гарснаар Өрсөлдөөний тухай хуульд заасан хориг хязгаарлалтуудыг заалтыг мөрдөж ажиллана. Энэ нь бусад аж ахуйн нэгжүүдийг зах зээлд гарахаас хориглоно. Өрсөлдөөнийг хязгаарлаж, бусад аж ахуйн нэгжийг зах зээлд гарч ирэхийг хориглох, тухайн аж ахуйн нэгж зохиомлоор хомсдол үүсгэх, нэгдэн нийлэхтэй холбоотой зохицуулалтыг дагана.

МИК-ын үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллах ёстой гэдэг үүднээс тогтоол гарч байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагуудаас гаргаж байсан тогтоол шийдвэрүүдтэй холбоотой дүгнэлтийг хүргүүлэхээр ажиллаж байна. 

Ноёлох үйл ажиллагааг давамгай байдалтай аж ахуйн нэгж жилд хоёроос дээш удаа явуулсан тохиолдолд татан буулгах, хуваах арга хэмжээг шүүхээр дамжуулан ШӨХТГ хэрэгжүүлдэг.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А/295 дугаартай тушаал буюу орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам бий. Уг журамд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд нь МИК-ын хооронд байгуулах ерөнхий гэрээнд талуудын эрх үүргийг тусгана гэж заасан энэхүү журам нь Өрсөлдөөний тухай хуульд заасан аль нэг компанид давуу байдал олгох зүйл заалтыг зөрчсөн байна. 

Үүнтэй холбоотойгоор Монголбанк, СЗХ, Засгийн газар болон бусад холбогдох газруудад ипотекийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хэрхэн зорилтот бүлэгт хүргэх талаар бодлогын зөвлөмж хүргүүлнэ" гэв.

Мөн тэрээр “Эм Ди СИ Пи” махны үйлдвэрийн асуудалтай холбоотой Мэргэжлийн хяналтын дүгнэлт шийдвэрийг хүлээж байна. Махны үйлдвэрийн асуудал болоод стандартын шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг нарийвчлан судалж дүгнэлт гарахаар нэг бүрчлэн танилцуулна гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02