Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тухайлбал,
- Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл),
- Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлана. Хөдөлгөөн хязгаарласан газруудад хүүхэд хамгааллын баг ажиллуулна. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн аав ээжээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах юм.