Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Жүр үр” ХХК-тай хамтран 2022 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Аз жаргалын хотхон” эвент арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд хүүхэд, багачуудыг үнэ төлбөргүй тоглуулж, гэр бүлийн хамт дурсамжтай мөчийг өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул хүүхэд багачууд, эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.