Dark Light
Нийгэм | 2022-05-31

Чех улсад аж төрж буй 9 ээж “Эхийн алдар“ одонгоор шагнуулав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг Эхийн алдар одонгоор шагнасан билээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар зарлигаар Чех улсад аж төрж буй  Д.Наранцэцэг, Д.Отгонжаргал, Б.Саранзаяа, Д.Энхтуяа, Б.Баясгалан, Б.Оюунхишиг, Э.Түвшинжаргал, Д.Хүрэлхүү, Б.Энхтүвшин нарын есөн ээж “Эхийн алдар“ хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулсныг өнөөдөр Элчин сайд Д.Гансүх гардуулан өгч, баяр хүргэн, сайн сайхныг ерөөв.  

Мөн Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан иргэн Раднаагийн Энхбаясгаланд  одон, үнэмлэхийг нь гардуулж, баяр хүргэв.

Сонирхуулахад, 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 12,559 ээж “Эхийн алдар” I,II зэргийн одонгоор шагнуулснаас 74 нь хилийн чанадад оршин суугаа монгол эхчүүд ажээ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02