Dark Light
Нийгэм | 2022-05-31

Үүлэн технологийн үйлчилгээг нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Мобинет ХХК” тавдугаар сарын 2-оос эхлэн “Microsoft” компанийн “Azure Stack Hub” хэмээх үүлэн технологийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд тавдугаар сарын 20-д нээлтээ хийлээ.

Монголд анх удаа нэвтрүүлж буй энэхүү үйлчилгээ нь байгууллага, хувь хүмүүсийн технологийн зардлыг багасгаж, үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.

Microsoft нь 2010 оноос үүлэн технологийн “Azure” үйлчилгээгээ нэвтрүүлсэн бөгөөд тасралтгүй хөгжүүлсээр байна.

Монголын хэрэглэгчид Microsoft-той шууд холбогдож өөрийн мэдээллээ Microsoft-н буюу гадаадын сервер, дата төвүүдэд байршуулж ашиглаж болдог бөгөөд үүнийг "Public Azure" үйлчилгээ гэдэг.

Харин 2017 оноос эхэлсэн “Azure Stack Hub” үйлчилгээ нь таны мэдээллийг хадгалах дата төв, серверүүд тухайн улс оронд нь байрладаг онцлогтой. Улмаар Монголын нутаг дэвсгэрт байрлах, олон улсын стандартын дата төвтэй Мобинет энэхүү үйлчилгээг Монголд амжилттай нэвтрүүлж, үйлчилгээ үзүүлж эхэллээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02